
Киевийн арми, салан тусгаарлагчид Донецкыг ээлж дараалан бөмбөгдөж байх хооронд химийн үйлдвэр дэлбэрэх маш том аюул нүүрлэж буйг RT агентлаг мэдээлэв. Украины хамгийн том химийн үйлдвэр бөмбөгдөлтөнд өртвөл дор хаяж 300 км газар хор аюул нь нөлөөлнө гэж мэргэжилтнүүд сануулж байна. Сүүлийн гурван долоо хоногийн турш Украины арми Донецкт орших Стирол химийн үйлдвэрийн ойролцоо дайралт хийх нь ихэсчээ.
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украинд Чербонелын атомын цахилгаан станц дэлбэрсэнийг түүх мартаагүй. Нийслэл Киев хотоос 100 км зайтай газар болсон ослын улмаас агаарт радио идэвхит бодис асгарч, дэлбэрсэн билээ. Ойролцоогоор 100 мянган км квадрат талбайд хорт бодис тархсан гэж судлаачид үздэг. Цацраг идэвхит бодисын хор аажимдаа хорт хавдар үүсгэж 985 мянган хүний аминд хүрсэн гэж “Global Research" байгууллага онцолжээ.