
Японы дэлгүүр дэлхийд анх удаа эрэгтэй хүний хөхний даруулга худалдаалж байна. “Floral Goodnight Bra” нэртэй бүтээгдэхүүн нь эрчүүдэд бах бөт унтахад нь туслах ажээ. Токио хотын дэлгүүрт хөхний даруулга зарж буй Каку Нишиока “Эрчүүд бидэнд өөрсдөө ч мэдэхгүй хэцүү асуудал тулгардаг. Хэрэв том булчинтай бол хөхний даруулга зүүхгүй бол эмэгтэй хүний хөх шиг хэлбэрээ алдах эрсдэлтэй шүү дээ” хэмээн ярьжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь эрчүүдийн сайн туслах болно гэж зохион бүтээгчид үзэж байна. Уг бүтээгдэхүүнийг ягаан, шар, ногоон, цэцгэн хээтэй зэрэг янз бүрийн загвартайгаар худалдаалж эхэллээ.