
АНУ Иракийн хойд хэсэгт орших Курд үндэстний бүс нутаг руу 130 гаруй цэргийн зөвлөхөө илгээсэн талаар Батлан хамгаалахын сайд Чак Хагель мэдээлэв. Тэдгээр зөвлөхүүд байлдааны ажиллагаанд оролцохгүйгээр хүмүүнлэгийн үйлст туслах юм байна. АНУ-ын арми Ирак дахь хэт даврагч бүлэглэлийн эсрэг агаараар довтолж байгаа тул 10 мянган гаруй иргэн орон гэрээсээ зугтахаас өөр аргагүй болжээ. Хэт даврагчид аймаглан устгах гэмт хэрэг үйлдэж байгаа учир Синжарт тулалдаж буй Иракийн армид бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ Америкчууд мэдэгдлээ. НҮБ-ын тооцооллоор Язидис үндэстний 40 мянган иргэн хэт даврагчдад алагдахаас айн Синжар ууланд бүгж байна.