
Оросын нисэх хүчин усан флотын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа талаар цэргийн дээд албан тушаалтнууд мэдээлэв. “Энэ онд 200 гаруй байлдааны онгоц, нисдэг тэрэг хүлээн авна” гэж Агаарын хүчний командлагч Виктор Бондарев ярьжээ. Липетск хотноо болсон Нисэх хүчний 102 жилийн ойгоор сүүлийн гурван жилд 20 жилийн өмнөхөөс олон онгоцтой болсон талаар онцоллоо. SU-35S, SU-30M2, SU-34, MiG-29SMT, SU-30SM, IL-76MD-90A, AN-148-100 загварын онгоцууд Оросын армийн гол хэрэгсэл болжээ. Үүнээс гадна 14 нисэх хүчний баазыг сэргээн засварлаж, сайжруулжээ. Энэ сарын эхээр Оросод 100 гаруй бөмбөгдөгч, байлдааны онгоцыг оролцуулсан цэргийн сургуулилт эхэлсэн билээ.