
Эквадор улс гурван жилийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүх нийтээр бичиг үсэгт тайлагдах үйлсийг амжилттай хэрэгжүүлж байгаа учир Юнескогоос шагнахаар болсон байна. Энэхүү шагналыг ирэх есдүгээр сарын 8-ны өдөр буюу Олон улсын бичиг үсгийн өдөр олгоно гэв. Өмнөд Америкийн энэ улс 2011 оноос хойш “Залуус, насанд хүрэгсдийн суурь боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь 325 мянган хүнд үр шимээ өгчээ. Энэ хөтөлбөрөөр зөвхөн уншиж, бичихийг заагаад зогсохгүй иргэний болон эрүүл мэндийн боловсрол олголоо гэж НҮБ-аас мэдээлэв.