
НАСА-ийн сониуч хөлөг өнгөрсөн есдүгээр сард улаан нүдэн гариг дээр усны эх үүсвэр байгааг тогтоосон. Тэгвэл энэ зун хийсэн судалгаагаар Ангараг гариг дээр ундны ус байгааг илрүүлж, хүн амьдрах боломжтой гэж үзжээ. Мөн хөрсний 2 хувьд ус агуулагдаж байгааг нотолсон ажээ. Ингэснээр дэлхийгээс ирсэн одон орончид Ангараг гаригийн 30 см хөрсийг малтахад хоёр аяга ус гаргаж авах боломжтой гэсэн үг юм. Хөрснөөс дээж авч судлахад нүүрстөрөгчийн диоксид, хүчилтөрөгч, хүхэр ялгарчээ. Сонирхуулахад, Ангараг гариг руу аялах хүсэлтэй 200 мянган хүний өргөдлийг хүлээн аваад байна.