
АНУ-ын Хойд Каролин мужийн нэгэн дэлгүүрээс McDonald’s-ийн бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч Чарлих Матис гомдол гаргажээ. Чарлих тахианы махтай хачиртай талхаа задалтал дээр нь хас тэмдэг зурсан байсан ажээ. Түүний аав нь дэлхийн хоёрдугаар дайны үед цэрэг явсан учир энэ тэмдгийг хараад ихэд дургүйцсэн гэнэ. Хас тэмдгийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Еврейчүүдийн эсрэг үзлийн бэлэг тэмдэг гэж үзээд Европт хориглодог. Хатагтай Чарлих “Олон хүн энэ тэмдгээс болж амиа алдсан шүү дээ. Ийм юмыг зүгээр өнгөрүүлж болохгүй” хэмээн “WTCI 12” мэдээллийн агентлагт ярьжээ. Харин McDonald’s компани алдаа гаргасан ажилтнаа халж, хэрэглэгчээс уучлалт гуйсан байна.