ДЭМБ-ын шинжээчдийн хорооны хуралдаанаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Баруун Африкийн орнуудаар хурдацтай тархаж буй эбола вирусын эсрэг тэмцэхийн тулд хүн дээр туршигдаагүй вакцинуудыг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн мэдээлснээр одоогийн байдлаар эбола вирустай тэмцэх гурван төрлийн вакциныг судалж байгаа гэнэ. Нэгдүгээрт, эболагаар өвчилсөн хүмүүсийн цуснаас гарган авсан вакцин. Хоёр дахь вакцинаар мичинд хийсэн туршилтаар эерэг үр дүн үзүүлжээ. Дараагийн вакцин нь эдгээрийн дотроос хамгийн боломжит гэж тооцогдож байгаа бөгөөд ирэх долоо хоногоос клиник судалгаа явагдаж, хүн дээр туршиж үзэх аж.