Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 49 настай Эдуардо Кампос онгоцны ослоор нас баржээ. Кампос болон намын нөхдийнх нь сууж явсан онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болоод Сао Пауло мужийн Сантос боомт хотод унасан байна. Ослын улмаас дөрвөн зорчигч, хоёр нисэгч нь амиа алдлаа. Бразилын ерөнхийлөгч хатагтай Дилма Роуссефф улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж, сонгуулийн компанит ажлаа зогсоосон байна. Бразилын телевизүүдээр ослын талаарх мэдээллүүд цацагдсаар байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц өндөр барилгуудын дунд унаж, шатсан бололтой. Кампос агсаны гэр бүлийнхэн 1964-1985 онд оршин тогтнож байсан цэргийн дэглэмийг туурштай эсэргүүцэж байжээ. Таван хүүхдийн эцэг тэрээр Бразилын зүүн хойд хэсэгт орших Пернамбуко мужийн амбан захирагчаар хоёр удаа сонгогдон ажиллажээ.



























































