
Оросын Барууны орнуудаас импортоор авдаг зэвсэг цөөн учир удаа дараагийн хориг арга хэмжээ онцын нөлөө үзүүлсэнгүй гэж шинжээчид дүгнэжээ. Севастьяновагийн захирагч Анатолий Исаикины ярьсанаар 2016 он хүртэл зэвсгийн худалдаа тогтвортой байх ажээ. 2013 онд Орос 13 тэрбум долларын зэвсэг зарсаны 37 хувь нь байлдааны онгоц, 26 хувь батлан хамгаалахын зориулалттай техник хэрэгсэл, 21 хувь танк болон бусад хэрэгсэл, 12 хувь нь тэнгисийн цэргийн төхөөрөмжийн худалдаа байв. Европын бусад орнууд дарамт шахалт үзүүлсээр байгаа ч Франц байлдааны усан онгоц, Герман өндөр технологиор бүтээгдсэн харвах чадалтай пуужинг экспортолсон хэвээр байгаа ажээ. Энэ долоо хоногт Москва хотноо хүнд зэвсгийн үзэсгэлэн худалдаа гарч эхэллээ. “Оборон экспо”-д 212 дотоодын үйлдвэрлэгчид Беларус, Герман, Энэтхэг, Хятад, Франц, АНУ-д бүтээгдэхүүнээ танилцуулж байна.