
Иракийн газрын тосны гол төвүүдийг хяналтандаа авсан хэт даврагчдын эсрэг тэмцэж буй Курд үндэстнүүдэд туслах зорилгоор Франц улс зэвсэг илгээлээ. Мөн Австрали, Герман, Их Британи улс тусламж хүргэхээ амласан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэт даврагчид 2 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн 10 гаруй сая долларын зэвсгүүдийг хяналтандаа оруулжээ. Иракт аймаглан устгах гэмт хэрэг үйлдэж буй суннит урсгалынхныг дарахаар АНУ агаараар довтолж, 130 цэргийн зөвлөхөө нэмж илгээсэн юм.