
Ираны эрдэмтэн Мариам Мирзакани Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй математикч болжээ. Калифорн дахь Стэнфордын их сургуулийн профессор тэрээр 2014 онд дэлхийн математикийн дээд шагнал болох 1936 оноос дөрвөн жил тутамд олгож буй “Fields Medal” хүртсэн юм. Бага насаа Ираны Тегеранд өнгөрүүлсөн Мариам анхандаа зохиолч болох хүсэлтэй байсан ч математикийн тайлагдашгүй асуудлыг шийдвэрлэх гоц авъяастай гэдгээ мэджээ. Түүнийг Риеманны гадаргуудын геометр, түүний модул хоорондын зай, динамикыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж энэхүү шагналыг олгосон байна.
Сэтгэгдэл (1)