"Finger Nap" гэдэг нэртэй бүтээгдэхүүн Өмнөд Солонгос, Америкийн хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Хуруундаа углаж хэрэглэх зориулалттай ариутгасан гялгар бээлий нь бургер, пицца, хайрсан боорцог зэргийг чимхэж идэхэд тань тусална. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр элдэв нян бактери гараар дамжин халдварлахаас сэргийлэх ажээ. Одоо ихэнх сүлжээ ресторанууд үйлчлүүлэгчдээ ийм бүтээгдэхүүн дагалдуулж байна.






























































