
ОХУ-ын Холбооны зөвлөл ээлжит бус чуулганаа Крымд хийж байгаа бөгөөд энэ үеэр ерөнхийлөгч В.Путин үг хэлж дараа нь хууль батлах дээд байгууллагын гишүүдийн асуултад хариулах гэнэ. Ажлын айлчлал хоёр том зорилгыг агуулж байгаа юм.
Юуны түрүүнд Крым ОХУ-ын нэг хэсэг гэдгийн илэрхийлэл болно. Хоёрдугаарт, тус арлын оршин суугчдыг Оросын эрх баригчид мартаагүй гэдгийг харуулж байгаа.
Гэвч Крым ОХУ-д нэгдсэнээс хойш санхүүгийн нэлээд бэрхшээлтэй тулгарч, жуулчдын тоо ч эрс багассан гэнэ. Тиймээс байдлыг сайжруулах зорилгоор хөдөө аж ахуйн салбарыг дэмжих асуудлыг хөндөж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл (7)