
Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевийн Твиттерийг хакердсан болохыг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. Түүний Твиттер хуудаснаа нийтэлсэн үгнүүд бүгд худал ажээ. Энэ хэргийг шалгаж эхэлсэн гэж Риа Новости агентлаг онцолсон байна.
Өчигдөр ерөнхий сайд Твиттерт “Би огцрох гэж байгаа. Би Засгийн газрын үйл ажиллагаанаас ичиж байна” гэж жиргэжээ. Медведевийн хувийн хуудсанд бичсэн энэ үгийг 6200 удаа дахин нийтэлсэн байна.