
Ихэнх хүмүүс рестораны гал тогооны өрөөнд хувин дүүрэн царцаа байхыг олж харвал их л гайхах бизээ. Харин Йерусалим хотын Ерөнхий тогооч Моше Бассоны ресторанд царцаа гэдэг нь янз бүрийн сайхан хоол хийдэг үндсэн түүхий эд нь ажээ. Йемен, Мароккод амьдардаг байсан Йудейн шашинтнууд царцааны махыг эрт цагаас мацаг гэж үзэн амтархан идсээр ирсэн ажээ. Нүүдлийн царцааны дайралт бол Израилийн өмнөд нутгийн фермерүүдийн хувьд жинхэнэ том байгалийн гамшиг юм. Нүүдлийн Царцааны ганцхан сүрэг бүхэл бүтэн мужийн тариаланг хэдхэн өдрийн дотор юу ч үгүй болгож чадна. Египтийн Синайн хойг болон Израилийн өмнөд мужуудад сүүлийн 8-хан долоо хоногийн дотор нүүдлийн царцааны 20 гаруй удаагийн дайралт болжээ. Израиль улс нүүдлийн царцааны дайралтаас сэргийлэхийн тулд өөрийн орны газар нутагт хор цацаад зогсохгүй, гадаад орнуудын хилийн орчимд ариутгал хийжээ. Царцааны махаар хоол бэлтгэхэд их амархан гэнэ. Царцааг яг л барбекю шиг шараад төмсний чипс шиг ногоогоор амтлаад л болоо ажээ. Энэхүү хоолыг зөвхөн Йудейн хуучинсаг сүсэгтнүүд төдийгүй гадаадын сониуч жуулчид олноор захиалдаг гэнэ.