
Хятадын зүүн хойд хэсэгт орших Лиаонин мужид газрын хөрс хатаж, усгүй болжээ. Тосгоны иргэд шахуургаар ургамал ногоогоо услаж байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар сүүлийн 63 жил ийм үзэгдэл болоогүй гэнэ. Хятадын өмнөд хэсэгт үргэлжилсэн их хур бороо орж, хойд мужуудад ган ганчиг нүүрлэж байна. Тиймээс орон нутгийн иргэдэд туслах зорилгоор хиймлээр бороо оруулагч пуужинг илгээхээр бэлтгэжээ.



