Хэт даврагчдын гарт амиа алдахаас айсан Язидис үндэстнүүд иргэний дайны гал асч буй Сири улсад хоргодох байр олжээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлсэнээр 15 мянган Язидис үндэстэн Сирийн хойд хэсэгт орших Курд үндэстний сууринд хоргодож байгаа ажээ. Энэ сарын эхээр Язидис үндэстнүүдийн оршин суудаг хотыг хэт даврагчид эзэлсэний дараа тэд Сири рүү дүрвэсэн байна. Ууланд хоргодож байгаад онгоцоор ирсэн тэдгээр хүмүүс ядарч сульдсан бөгөөд зарим нь хүнд шарх авчээ. Сайхан сэтгэлт Сирийн иргэд тэднийг хоргодох байранд оруулж, хувцас хандивлан гэрийн хоолоор дайлсан байна. Уулнаас буусан Язидис үндэстнүүдийн хоргодож байгаа Сирид мөн хэт даврагчид хяналтаа тогтоосон учир ирээдүйн хувь заяа нь бүрхэг болжээ.



































































Сэтгэгдэл (4)