
Ерөнхий сайд Твиттерт “Би огцрох гэж байгаа. Би Засгийн газрын үйл ажиллагаанаас ичиж байна” гэж жиргэжээ. Медведевийн хувийн хуудсанд бичсэн энэ үгийг 6200 удаа дахин нийтэлсэн байна. Мөрдөгчид Медведевийн Твиттер хаягийг хакердсан 22 настай Сергей гэх залууг Москва хот дахь гэрээс нь баривчилжээ. Одоогоор түүнээс мэдүүлэг авч буй юм байна. Сонирхуулахад, Медведевийг 14 сая хүн дагадаг аж.