Тель Авив хотноо Газын зурвас дахь цэргийн ажиллагааг дэмжсэн жагсаалд 10 мянган хүн оролцжээ. Тэд Израйльд пуужингаар довтолж буй Хамас бүлэглэлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. "Газыг эзэл!" хөдөлгөөн Израйль даяар хүчтэй өрнөж эхэллээ. Газын зурвас руу бүтэн нэг сарын турш гал нээсний улмаас 1,962 палестины иргэн амиа алдсаны дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Мөн Израйлийн 64 цэрэг халуун амиа өргөжээ.









