
Тосгоны ахлагчийг нь баривчилсаныг Төвдийн иргэд эсэргүүцэн тэмцжээ. Энэ тэмцлийг дарах зорилгоор цагдаа нар гал нээж, арав гаруй хүнийг шархдуулсан байна. Жагсагчдын заримыг нь баривчилж, зарим нь зугтсан ажээ. Их Британид төвтэй Төвдийн эрх чөлөөний байгууллагын мэдээлсэнээр нутгийн эрх баригчидтайгаа маргалдсан тосгоны ахлагч Вандакыг даваа гаригт баривчилсан гэнэ. Тэднийг уламжлалт морин уралдаан зохион байгуулж байхад нутгийн удирдлагууд маргаан үүсгэсэн байна.