
Жүжигчин Робин Уилльямс Паркинсоны өвчний эхний шатандаа яваа нь оношлогдож, эмчилгээнд хамрагдаж байсан талаар эхнэр нь ярьжээ. Сюзан Шнайдер нөхрийнхөө өвчний талаар олон нийтэд дэлгэхийг хүсээгүй гэнэ. Робин Уилльямс сүүлийн жилүүдэд сэтгэл гутралд орж, байнгын түгшүүртэй амьдарч байжээ. Энэ нь ч түүний амиа хорлосон шалтгаан бололтой. Робин өнгөрсөн тавдугаар сард Калифорн дахь гэртээ хоолойгоо боомилсон юм. Тэрээр 2009 онд зүрхний хагалгаа хийлгүүлж, хавхлагаа солиулсан ажээ.