
Европын холбооны сайд нар Брюсселль хотноо чуулж, хэт даврагчдын эсрэг тэмцэж буй Курд үндэстнүүдэд зэвсэг нийлүүлэх асуудлаар хэлэлцэж байна. Франц, АНУ Курдын Пешмерга дайчдад зэвсэг нийлүүлээд эхэлсэн юм. Энэ мягмар гаригт Иракийн ерөнхий сайд Ноури Малики огцорч, парламентын спикер Хайдер аль-Абадид эрх мэдлээ шилжүүлэн өгсөн билээ. НҮБ-аас мэдээлж буйгаар хэт даврагчдын дайралтаас айсан нэг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ. Тиймээс НҮБ-аас Иракт хүмүүнлэгийн хямрал нүүрлэж буйг зарлаж, онц байдал зарласан юм. Өнөөдөр болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар Ирак Левантын лалын улс бүлэглэлд зэвсгээр тусалсан улсуудад хатуу хориг тавихаар шийдвэрлэсэн байна.