
Хонконгт Засгийн газрын бодлогыг дэмжсэн олон зуун мянган иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд ардчиллыг дэмжвэл иргэд үл захирагдаж, дураараа аашилна гэж үзэж байна. Долдугаар сарын 1 буюу Хонконг Их Британийн колониос Хятадад эргэн нэгдсэний ойгоор ардчиллыг дэмжигчид жагсаж, удирдагчаа өөрөө сонгох эрх олгохыг шаардсан юм. Тэд шаардлагыг хүлээж авахгүй бол гудамж талбайг хаана хэмээн сүрдүүлж байлаа. Хонконгийн удирдагчийг сонгох үйл явцад Бээжингийн нөлөө асар их байгааг сүүлийн жилүүдэд шүүмжлэх болжээ.
Сэтгэгдэл (1)