
Хятадын цагдаа нар сурагчдыг заналхийлэн, цусыг нь хүчээр авч байсан долоон этгээдийг баривчилжээ. Тус улсын баруун хойд хэсэгт орших Гансу мужийн донор компани 10-16 насны найман хүүхдийн цусыг хүчээр авсан ажээ. Гэмт хэрэгтнүүд хүүхдүүдийг зодож, бүлэглэн танхайрсан байна. Баривчлагдсан хүмүүс донор олох гэж хүнд дарамттай тулгарах болсон тухайгаа онцолжээ. Мөн хуурамч иргэний үнэмлэх гаргаж, хүүхдүүдийн цусыг авах бизнес 6,250 юань буюу 1000 доллараар цэцэглэж буйг сануулав. Хятадын хуулиар бол 18-аас дээш насны хүн донор болох ёстой.