
Газын зурваст таван хоног тогтоосон гал зогсоох гэрээг үргэлжлүүлэн сунгах асуудлаар Израйль-Палестины тал үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хамас бүлэглэл Газад хяналтаа тогтоож, Израйль, Египетийг газар нутгийг нь бүслэхийг зогсоохыг шаарджээ. Өнгөрсөн долдугаар сарын 8-нд эхэлсэн Газын зурвасын зөрчлөөс хойш 2000 хүн алагдсаны дийлэнх нь Палестины иргэд байна. Египетийн төлөөлөгчид одоогийн гал зогсоох гэрээг сунгах төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлэв. Харин Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху буулт хийх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ.