
Колумбын онгоцонд суусан 43 настай Венесуэл эмэгтэй хөхөндөө 1,7 кг кокаин шахуулж, нууцаар хил гарах гэж байгаад Мадридын Баражас нисэх онгоцны буудалд баривчлагджээ. Цагдаа нарт бүсгүйн үйлдэл сэжигтэй санагдсан тул хар тамхи шалгадаг мэргэжилтнүүдийг дуудсан байна. Ингээд биед нь нэгжлэг хийхэд хөхнөөс нь кокаин илэрчээ. Үүнээс өмнө 2012 онд 1,4 кг кокаин хөхөндөө нуусан эмэгтэйг саатуулж байсан удаатай. Хилийн цагдаа нарт уг эмэгтэй цээжиндээ хуралдсан цусыг марлиар ороосон байсан нь сэжигтэй санагдсан байна. Мадрид хотын нисэх онгоцны буудлаас гэхэд 500 кг кокаин, 6 кг героин илрүүлж 189 хүнийг баривчилжээ.
Сэтгэгдэл (1)