Орчин цагийн ухаалаг гар утасны өвөг эцэг IBM Simon 20 нас хүрлээ. Тодруулбал ухаалаг гар утасны эхлэлийг тавьсан IBM Simon нэртэй ухаалаг гар утсыг 1994 оны наймдугаар сарын 16-нд худалдаанд гаргаж байжээ. Уг утас одоо Лондон хотын шинжлэх ухааны музейд хадгалагдаж байдаг юм.
Дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас болох IBM Simon нь цахим шуудан илгээдэг, календартай тэмдэглэл хөтлөх боломжтой зэрэг давуу талуудтай. Харин овор хэмжээний хувьд нэлээд том буюу хагас килограмм жинтэй байжээ.
24tsag.mn

























































