Нигерийн исламын шашны хэт даврагч Боко Харам бүлэглэлийнхэнд хулгайлагдсан 85 иргэн суллагджээ. Тэд өнгөрсөн сарын эхээр Борно мужаас холгүй орших Дорон Баги хэмээх тосгоноос барьцаалагдсан бөгөөд “Боко Харам”-ын зэвсэглэсэн зургаан дайчин тэднийг Чадын хилийн ойролцоох голын эрэг дагуу туун явж байхад хилийн цэргүүд саатуулж улмаар сулласан байна. Барьцаалагдсан иргэдийн 25-ынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэдний дунд долоон жирэмсэн эх байгаа гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Армийнхан тус бүлэглэлийн гурван дайчинг устгаж, гурвыг нь барьж мэдүүлэг авч эхэлсэн байна. Энэхүү үйл явдлын дараа “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгдэл хийж, армийнханд баригдсан гурван цэргийг нь чөлөөлөхгүй бол Борно мужаас хулгайлсан 200 гаруй сурагч охидыг хороохоо мэдэгджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус бүлэглэл Борно мужид байрлах “Адислал” хэмээх охидын сургуулийн 295 сурагч охиныг хулгайлсан билээ.
24tsag.mn

























































