
Ингэхдээ тэрбээр сэтгүүлд зургаа авахуулахыг зөвшөөрсөн ч ярилцлага өгөхөөс эрс татгалзсан байна. Тус сэтгүүлийн редакци ярилцлага авахын тулд нэлээдгүй хэмжээний мөнгө амласан ч зөвшөөрүүлж чадаагүй аж.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас сэтгүүлийн редакцид “Тэргүүн хатагтай нөхрийнхөө өмнөөс Украины зүүн хязгаарын асуудлаар байр сууриа илэрхийлэх нь ёс зүйгүй хэрэг. Марина Порошенко ард түмнээ эвтэй байлгахын тулд зориг гаргаж, сэтгүүлд зургаа авахуулсан. Нэр хүндээ өсгөх гэсэн башир арга биш” хэмээн мэдэгджээ.
Порошенко Ерөнхийлөгч болсныхоо дараа эхнэр хүүхдүүдээ Итали улс руу явуулсан юм. Тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоноос хойш ганц ч удаа олны өмнө гараагүй билээ.
24tsag.mn