ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Петр Порошенко болон Гаалийн холбооны орнуудын лидерүүд Александр Лукашенко, Нурсултан Назарбаев, Еврокомиссийн төлөөлөгч нар энэ сарын 26-нд Беларусийн нийслэл Минск хотноо уулзалдана. Энэ уулзалтаар Киев ЕХ-той эвсэх гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор “Гаалийн холбооны орнууд ба Украины хоорондын харилцааны асуудлыг хэлэлцэх юм. Путин уулзалтын үеэр хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөсөн байгаа" гэж Кремль мэдэгдэв.
Еврокомисс уг уулзалтад холбооны Гадаад хэрэг аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Кэтрин Эштоныг илгээж байна. Түүний хамт худалдаа ба эрчим хүчний дээд комиссарууд Карел Де Гюхт, Гюнтер Эттингер нар ирнэ. Дэлхий нийт Украин, Оросын лидерүүдийн уулзалтаас их зүйлийг хүлээж байгаа юм.
24tsag.mn

























































