
"Insight China" сэтгүүл, Цинхуагийн их сургуулийн хамтарсан судалгаагаар Хятадын хамгийн тайван хотоор Шанхай шалгарчээ. Судалгаанд нийгэм, эрүүл мэндийн хамгаалал, баталгаат хүнс, эдийн засаг, банк санхүү, сэтгэлзүйн аюулгүй байдал гэсэн үзүүлэлтүүдийг ашигласан байна. Тус улсын нийслэл удаах байранд орсон бол Хонконг, Макао, Тайвань эхний аравт багтжээ.
Тэгвэл олон улсад алдартай "Condy Nast Traveler" сэтгүүлээс гаргасан судалгаагаар Бээжин жуулчдад хамгийн найрсаг бус хотоор тодорсон гэнэ. Учир нь Бээжин замын түгжрэл ихтэй, хүн ам шигүү мөн хамгийн гол нь агаарын бохирдол. Битүү манан утаан хөшиг тус хотыг зэвхий хүйтэн найрсаг бус санагдуулдгийг жуулчид онцолжээ.
24tsag.mn