
Японы Хирошима хотод сүүлийн өдрүүдэд хур бороо үргэлжлэн орсоны улмаас хөрсний нуралт үүсчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр 36 хүн барж, долоон хүн сураггүй алга болсон байна. Мөн арваад байшин эвдэрсэн бөгөөд аврах багийнхан тусламж хүргэж байгаа ажээ. Байгалийн гамшиг дахин нүүрлэж магадгүй байгаа тул 65 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Аврах ажиллагаанд тус улсын зэвсэгт хүчний цэргүүдийг дайчлан оролцуулсан байна. Ийнхүү Хирошимад байгалийн гамшиг нүүрлэсэн тул амралттай байсан Шинзо Абэ Токио хотноо яаралтай буцаж ирсэн гэнэ.