
Тайландын цэргийн дэглэмийн удирдагч Праюд Чан-Оча шинэ ерөнхий сайдаар сонгогдлоо. Өдгөө 60 настай түүнийг хууль тогтоох байгууллагын 197 гишүүн нэр дэвшүүлж, дэмжсэн байна. Генерал өнгөрсөн тавдугаар сард төрийн эргэлт гарч, цэргийн дэглэмд шилжихэд армийн даргаар сонгогдсон юм.
Өмнөх ерөнхий сайд Инглак Шинаватраг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш хэдэн сарын дараа түүнийг ийнхүү томилжээ. Праюд Чан-Оча энэ үүргийг түр хугацаагаар гүйцэтгэх юм байна. Тайландын цэргийнхэн 2015 оны сүүлээр бүх нийтийн сонгууль явуулахаар төлөвлөжээ.