Чилийн боловсролын шинэчлэлийг түргэвчлэхийг шаардсан 25 мянган оюутан тайван замаар жагслаа. Тус улсын төрийн эрхийг генерал Августо Пиночет авсанаас хойш улсын сургуулиудыг өргөтгөх, үнэгүй боловсрол түгээх ажил бараг хийгдээгүй ажээ. Тиймээс жагсагчид боловсролын салбарын чанарыг сайжруулахыг ерөнхийлөгч Мишель Бачелетээс шаардсан байна. Харин цагдаа нар жагсаал хөдөлгөөнийг хүчээр дарахаар нулимс асгаруулах хий, усан буу цацжээ. Гэсэн ч Чилийн Сантиагод багш, оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна.















