Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан, Тайванийн жүжигчин Кай Когийн хамт Бээжинд хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа. Жэйси Чаны Бээжин дахь гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд тэрээр олсны ургамлын мансууруулагчийг найман жил хэрэглэж байгаа гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн юм.Хятадад мансууруулах бодис хадгалах, хэрэглэх зэрэг нь хатуу шийтгэлтэй байдаг. Азаар Жейси Чаныг зөөлөн чанарын өвс хэрэглэсэн гэж үзэн, харьцангуй хөнгөн шийтгэл оноож магадгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд ямар нэгэн мөнгөн торгууль оногдуулахгүйгээр зураан сарын хугацаанд хорьж магадгүй ажээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан нэр жүжигчин Жэки Чан “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн олон нийтээс уучлал гуйсан юм.
24tsag.mn

























































