
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хомсдолтой бараа худалдах журам тогтоохын тулд худалдан авагчийн хурууны хээг уншдаг тусгай төхөөрөмжийг хүнсний дэлгүүрүүдэд суурилуулах зарлиг гаргажээ. Хүний гарын хээг ашиглан, борлуулалт хийснээр хомсдолтой бараа бүтээгдэхүүнийг шударга хуваарилж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүнсний хомсдолтой байгаа энэ үед ногоо, махыг нэг хүн олон удаа худалдаж авахаас сэргийлэх гэнэ.
Венесуэлийн хүнсний хомсдолд Ерөнхийлөгч сөрөг хүчин болон бизнесийнхнийг буруутгаж байгаа аж. Харин бизнес эрхлэгчид валютын хязгаарлалт болон гадаад худалдаан учирч буй саад бэрхшээл бараа хомсдоход хүргэсэн гэж үзжээ. Тус улс долларын хомсдолд орсон болохоор гадаадаас импортын хүнс авахад бэрхшээлтэй болжээ.