
ISIS бүлэглэлийн дайчид Сирийн Засгийн газрын агаарын баазыг бүрэн хяналтандаа оруулжээ. Ракка мужид орших Табка нь Башар Ассадын Засгийн газрын хяналтанд үлдсэн сүүлчийн бааз байсан юм. Энд хэдэн өдөр үргэлжилсэн тулааны дараа Ассадын тал ялагдаж, зугтахад хүрчээ. Сүүлийн хэдэн сарын дотор хэт даврагчид Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд мужуудад хүрээгээ тэлсээр байна. АНУ Ирак дахь хэт даврагчдын эсрэг агаараар довтолж байгаа ч Сирид ийм ажиллагаа явуулаагүй байгаа билээ. Гурван жил үргэлжилсэн Сирийн иргэний дайнд 191 мянган хүн амиа алдсан гэж НҮБ мэдээлэв.