АНУ-ын Калифорн мужийн хойд хэсэгт орших Напагийн орчимд ням гаригийн өглөө 6,0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн уршгаар 89 хүн гэмтэж бэртэн байшин барилгууд эвдэрч, хэдэн мянган хүн эрчим хүчнээс таслагджээ. Мөн 100 шатахуун түгээх газар, 30 ус түгээгүүр эвдэрч сүйдэн гал гарсан байна. Шуурхай албаныхан Напагийн 64 мянган иргэний тэн хагас нь эрчим хүчгүй болсон гэж мэдээлэв. Калифорн мужийн амбан захирагч Жерри Броун гамшгийн бүсэд онц байдал зарлажээ. Газар хөдлөлтийн голомт 10,8 км-ийн гүнд байсан бөгөөд Сан Франциско хотод хүртэл мэдрэгдсэн байна.





