
Европын орнууд руу цагаачлахаар явж байсан Африкийн 100 гаруй иргэн Ливийн нийслэл Триполи хотын ойролцоох далайн эрэг орчимд живсэн гэж хамгаалалтын алба мэдээлэв. 250 гаруй цагаачийг тээвэрлэж явсан жижиг усан онгоц хөмрөгдөж живсэн хэмээн Ливийн эргийн хамгаалалтын албаны ажилтан Абдел-Латиф Ибрахим мэдэгдсэн байна. Одоогоор 16 зорчигчийг авраад байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг хайж эхэлжээ. Сахарын цөлийн бүсэд орших Африкийн орнуудын иргэд Ливийн нутгаар дамжин дүрвэх нь ихэссэн байна.