Францын ерөнхий сайд Мануэль Вальс огцорлоо. Түүнийг албан тушаалаасаа огцорсны дараа Франсуа Олланд мэдэгдэл гаргаж, Мануэль Вальсаас Засгийн газрын хууль эрх зүйд нийцүүлэн шинэ кабинет бүрдүүлэхийг шаардсан байна.Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед нам дотор санал зөрөлдөөн гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлсэн ч Засгийн газар ийнхүү огцорчээ. Франсуа Олланд эдийн засгаа аварч үлдэхийн тулд төсвийн зардлыг бууруулах төлөвлөгөөтэй байгаа ч түүний намын зарим гишүүд үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Энэ сарын эхээр Францын засгийн газар эдийн засгийн урьдчилсан тооцооны 1 хувьд хүрч чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн. Харин Герман улсын эдийн засаг 4-6 дугаар сард 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.



























































Сэтгэгдэл (1)