
Камбожийн Кнор тосгоны оршин суугч 2 настай Конг Кенгийн эмчилгээний чадвар гайхалтай төрүүлж байна. Конг хүүг эдгэшгүй өвчнийг нь анагааж чадна гэж итгэсэн хэдэн мянган хүн Лаос, Камбожи улсаас зорин ирдэг болжээ. Түүний амьдардаг жижиг модон байшингийн гадна тэргэнцэртэй, ядарч туйлдсан, эдгэшгүй өвчтэй хүмүүс дугаарлан зогсдог. Хэдэн сарын өмнө Конг мотоциклын осолд орж, эмчилгээгүй болсон авга ахыгаа хөл дээр нь босгосноос хойш ийнхүү олон хүний хөлд дарагдаж эхэлсэн байна.


Хүүгийн тухай мэдээлэл сонинд нийтлэгдсэний дараа өнгөрсөн сард гэхэд 20 мянган хүн түүнийг зорин иржээ. Тэднээс 1000 гаруй нь “шидэт” хүүгийн ачаар үр дүнтэй эмчлэгдсэн гэнэ. Конг хүмүүстэй ярилцахаас өөр ямар ч аргыг эмчилгээнд хэрэглэдэггүй ажээ. “Камбожичууд хүний сүнс биеэс нь гарч явдаг гэдэгт итгэдэг. Өвчин туссан хүний сүнс нь зайлсан гэж үздэг учраас шашны зан үйлээр эдгээдэг” хэмээн Сан Францискогийн их сургуулийн Азийн судалгааны туслах профессор Жонатан Ли ярьж байна. Тиймээс Конг хүүд залбирч, мөргөсөн хүмүүс эдгэрэх хүчийг авч байгаа гэнэ.