АНУ-ын Калифорн мужийн хойд хэсэгт орших Напагийн орчимд 6,0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Энэ нь сүүлийн 25 жилд байгаагүй хүчтэй газар хөдлөлт юм. Газар хөдлөлтийн уршгаар 89
хүн гэмтэж бэртэн байшин барилгууд эвдэрч, хэдэн мянган хүн эрчим
хүчнээс таслагджээ. Шуурхай албаныхан Напагийн 64 мянган
иргэний тэн хагас нь эрчим хүчгүй болсон гэж мэдээлэв. Калифорн мужийн
амбан захирагч Жерри Броун гамшгийн бүсэд онц байдал зарлажээ. Газар
хөдлөлтийн голомт 10,8 км-ийн гүнд байсан бөгөөд Сан Франциско хотод
хүртэл мэдрэгдсэн байна.
































Сэтгэгдэл (2)