
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Евразийн гаалийн холбооны гишүүн орнуудын удирдагчидтай уулзахаар Минскт иржээ. Энэ үеэр тэрээр Европ, Украины төлөөлөгчидтэй уулзаж, Петро Порошенкотой биечлэн уулзах юм. Киев Европын холбооны худалдааны гэрээнд гарын үсэг зурсаны дараагаар хоёр орны удирдагчид анх удаа уулзах гэж байгаа нь энэ юм. Энэхүү уулзалтын үеэр Украины бүс нутаг дахь хүмүүнлэгийн асуудлыг чухалчлан ярилцахаар болжээ. Петро Порошенко энэ үеэр Украины хямралыг зогсоохын төлөөх бүх арга замуудыг ярилцана гэв. Украины Засгийн газар Донецк, Луханскыг салан тусгаарласны дараа бослого, хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарах гэж хичээж байгаа. НҮБ-ын тооцооллоор Украинд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 2000 хүн алагдаж, 5000 хүн шархаджээ.