АНУ-ын Иова мужийн иргэн Лилиан Вебер 99 настай боловч бусдад туслах үүднээс насандаа баймгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна. Тэрээр Африкийн өнчин хүүхдүүдэд зориулж өдөр бүр нэг даашинз оёдог. 2011 онд эхлүүлсэн төслийнхөө хүрээнд Лилиан эмээ нийт 840 даашинз оёсон гэнэ. Тэрээр нийт 1000 даашинз оёж Африк хүүхдүүдэд хүргүүлэх зорилт тавьжээ. Лилиан даашинзаа оёх гэж өглөө бүрт эртлэн босдог бөгөөд үдээс хойш гэхэд дуусчихдаг ажээ. Өмнө нь сайхан сэтгэлт Рашель Онель гэдэг хүн 2,5 сая даашинз цуглуулж, Африкийн 47 оронд тарааж байсан билээ.








Сэтгэгдэл (6)