АНУ Иракын газрын тосны орд газруудыг хяналтандаа оруулсан ISIS бүлэглэлийн эсрэг агаараар довтолж буй. Харин Сирид хүчээ авсан тус бүлэглэлийн эсрэг тэмцэхээр тагнуулын онгоцуудаа илгээсэн ч Башар Ассадын Засгийн газартай хамтарч терроризмын эсрэг ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Штабын хамтарсан удирдлагын генерал Мартин Демпсий Сирид агаараар довтлохоос өмнө тагнах хэрэгтэй гэв. Гэвч Сири дэхь хүний эрхийн ажиглагчид нэг ч тагнуулын онгоц нисч харагдаагүй хэмээн ярьжээ. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем Вашингтон цэргийн ажиллагаа явуулбал тус улсын бүрэн эрхт байдалд халдсан түрэмгий үйлдэл болно гэж үзэж байна.






























































Сэтгэгдэл (1)