Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, таван хүн нас барж, таван ор сураггүй алга болжээ. Чангво хотод нийтийн тээврийн автобус үерт автан урссаны улмаас нэг хүн амиа алдлаа. Мөн Бусан хотод дөрвөн хүн аадар бороонд цохигдож, машинтайгаа живсэн байна. Жижан мужийн ойролцоох цөмийн реакторын хөргүүрийн систем усаар дүүрсэн тул үйл ажиллагаагаа хүчээр зогсоожээ. Аадар бороо Бусан хотын метроны үйлчилгээг хэдэн цагийн турш саатуулсан байна.




Сэтгэгдэл (1)