Өвөр Монголд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг цэргийн сургуулилалтад Хятад, Орос, Казакстан, Киргизстан, Узбекстаны 7000 цэрэг оролцож байна. Түүнчлэн Монгол, Афганистан, Энэтхэг, Иран, Пасистан улсууд ажиглагчдаа илгээжээ. Энэ удаа Хятад улс таван галт зэвсэг, нисэгчгүй байлдааны онгоц, пуужин туршжээ. “Тагнуул хийж, халдлага үйлдэх зорилготой нисэгчгүй байлдааны онгоц нь терроризмын эсрэг тэмцэхэд чухал үүрэгтэй” гэж командлагч Фенг Айванг хэлэв. Мөн 19 загварын 70 гаруй байлдааны онгоц, зэвсэгт нисдэг тэрэгнүүдийг цэргийн сургуулилтад оролцуулсан байна. Энэ үеэр Хятадад үйлдвэрлэсэн WZ-10, WZ-19 армийн нисдэг тэрэгнүүдийг амжилттай туршлаа.

