Малайзын “MH370”, “MH17” онгоцны ослын дараагаас “Malaysia Airlines” компани боловсон хүчний дутагдалд орж эхэлсэн байна. Тодруулбал тус компанийн нисгэгч онгоцны үйлчлэгч зэрэг ажилчид ажлаа хүлээлгэн өгч, өөр ажилд орох хүсэлтэй илэрхийлсээр байгаа бөгөөд долоохон хоногийн дотор 57 нисгэгч, 36 онгоцны үйлчлэгч болон арын албаны 10 гаруй ажилчин ажлаас халагдах өргөдлөө өгчээ.Ажлаас халагдах өргөдлөө гаргасан ажилтнууд “Дахин нисэхээс айж байна. Ийм эрсдэлтэй ажил хийхийг гэр бүл минь зөвшөөрөхгүй байна. Нислэгт гарах бүртээ сураггүй алга болох болов уу, осолдох болов уу гэх айдастайгаар ажлаа хиймээргүй байна” гэцгээж байгаа юм. Иймд “Malaysia Airlines”-ийн удирдлагууд халагдах өргөдлөө өгсөн ажилтнуудаа тайвширч эргээд ажлаа хийхийг хүссэн байна.
24tsag.mn

























































