
Эбола вирусаар өвчилсөн 29 настай Уиллиам Пүүли хэмээх Британи эмчийг ZMapp эмээр амжилттай эдгээжээ. Лондон эмнэлгийн доктор Майкл Жэкобс эм өндөр үр дүнтэй байгаа тухай ярьжээ. Сьерра Леонд ажиллаж байсан Уилльям эмч эбола вирусаар халдварласан тул эмнэлэгт яаралтай хүргэж, туслаарлаж эхэлсэн байна. ZMapp эмийг Америкийн хоёр өвчтөнд туршихад мөн эдгэрч, эмнэлгээс гарсан ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцолсноор Баруун Африкт эбола вирусын халдвараар 2615 хүн өвчилж 1427 нь нас бараад байгаа юм.
Сэтгэгдэл (2)